Испанид 10 настай охин ээж болж, хүүхдийг нь охины гэр бүлийнхэн асрахаар болжээ. Залуу ээж өнгөрсөн долоо хоногт Жерез де ла Фронтера хотын эмнэлэгт амаржсан байна.

Шинээр мэндэлсэн хүүхдийн эцэг нь мөн л насанд хүрээгүй хүү аж. Одоогоор эх, хүүхдийн бие сайн байгаа гэж Испанийн Андалусия мужийн Дотоод хэргийн сайд Микаела Наварро хэлжээ. Шинэ төрсөн хүүхдийн хүйс зэргийн талаар тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсан ч бяцхан охин гадны ямар нэг хүчирхийлэлгүй жирэмсэн болсон гэж мэдэгдсэн байна. Тиймээс эрүүгийн гэмт хэргийн мөрдөн байцаалт явуулахгүй гэж Наварро мэдэгджээ.

Испанийн хуулийн дагуу 13-аас доош насны хүнтэй бэлгийн харилцаанд орохыг бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан хэрэгт тооцдог боловч 10 настай охины хамтрагч нь мөн насанд хүрээгүй учир энэ хэргийг шийдвэрлэх тун ярвигтай байгаа аж. Насанд хүрээгүй эцэгт хуулийн хариуцлага тооцох эсэх нь одоогоор тодорхой бус байгаа юм. Испанийн хэвлэлүүдийн мэдээлснээр, бяцхан ээж румын гаралтай охин аж.

«Энэ охин Испанид ирэхдээ жирэмсэн байсан бөгөөд бие давхар гэдгээ нууж байжээ. Хүүхдийн эцэг испани эсэх нь тодорхойгүй байна» гэж «Диаро де Жерез» сонинд бичжээ.

Бага насны охин жирэмсэн болох нь амь насанд тун аюултай бөгөөд дутуу төрөх эрсдэл өндөр байдаг аж. Үүнээс гадна төрсөн хүүхэд нь нэг нас хүрэлгүй эндэх эрсдэл мөн их байдаг гэж мэргэжилтнүүд сэрэмжлүүлсэн байна.

Эх сурвалж: Сонор


Нийтэлсэн: kA Уншсан: (1743) Сэтгэгдэл: (2)
 
2012-03-20 3:35 PM
Сэтгэгдэл:(2)

sugar

0  
balai medee baina


2012-03-20 3:25 PM
Сэтгэгдэл:(1)

хүрэл сүх

0  
үнэн бол үнэн сонин бас галзуу мэдээ байна



Санал болгох

1. Залуусдаа зориулав.
Залуусдаа зориулав
2. Мөнгө олох.
Мөнгө олох

Санал асуулга

Та BUX сайт-нд ажилладаг уу?
Нийт санал: 16

Чат

200

Статистик

Онлайн хуудсанд: 1
Онлайн зочин: 1
Онлайн гишүүн: 0

Санал болгох